images

Каннын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-18


   Францын Канн хотноо 77 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх 5 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд болно. Тэгвэл наадмын зохион байгуулагчид урьдчилсан шалгаруулалтын товоо өнөөдөр зарлажээ. "Бүрэн хэмжээний уран сайхны кино" төрөлд өрсөлдөх бүтээлүүдийг гуравдугаар сарын 8-ныг хүртэл, "Богино хэмжээний кино" төрөлд гуравдугаар сарын 1-нийг хүртэл, “La Cinef” төрөлд хоёрдугаар сарын 15-ныг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авах ажээ. 76 дахь удаагийн буюу өнгөрсөн оны наадамд манай улсаас найруулагч Б.Золжаргалын “Баавгай болохсон” кино анх удаа “Un Certain Regard” төрөлд нэр дэвшиж байв. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.