images

Авлигатай тэмцэх үндэсний хороог Д.Амарбаясгалан ахална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-18


   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь болж, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилготой ажээ. Харин Үндэсний хороо нь яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм. Тус хороог Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж, орлогчоор нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж ажиллана. Хорооны бүрэлдэхүүнд яамдын ТНБД, Шадар сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хороо, БТСУХ-ны дарга нарыг оруулахаар тусгажээ. Үндэсний хороонд төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэж албаныхан үзсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Lucky Lucky

    Арай үгүй байлгүй дээ. Наад хүн чинь хулгай луйврын хэрэгт нэвт шувт холбогдчихоод бхад. Юугаа ахлуулна гэнээ??? Бүр гайхаш бараад хаячихын.

    2024-01-18

    Хариулах (1)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.