images

Шинэ Хархорум хот байгуулах газрыг улсад авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-18


  Манай улс шинээр байгуулах Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тус хотыг байгуулахаар төлөвлөсөн Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Улмаар тус газруудын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг албан ёсоор эцэслэж тогтоосон байна. Түүнчлэн шинэ хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулахдаа иргэн, ААН, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтийг шийдвэрлэх арга хэмжээг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт даалгажээ. Монгол улсын Ерөнхийлөгч Их Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргасан бөгөөд энэ нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.