Монголд болсон мөсөн баримлын тэмцээнд Францын баг түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-01-18
Манай улс анх удаа “Мазаалай” мөсөн хотхоныг байгуулж, “Save Mazaalai” олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайвань, Франц, АНУ болон Монголын уран бүтээлчид оролцож нийт 12 мөсөн баримал бүтээжээ. Улмаар шилдгүүдийг шалгаруулж өчигдөр дүнгээ гаргахад тэргүүн байрыг Францын мөсөн урлаачид, дэд байранд Монголын урлаачид, гуравдугаар байрыг Бүгд найрамдах Саха улс буюу Якутын баг, тусгай байрыг ОХУ-ын баг тус тус эзэллээ. Энэхүү олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг Монголын Үндэсний мөсөн урлалын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж, БОАЖЯ, Соёлын яам дэмжин оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.