images

Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон зам тавина

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-18


  НЗДТГ-ын Газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Сентури Лэнд Марк” компанийн эзэмшлийн газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашсан 2000 метр талбайг албадан чөлөөлжээ. Тус компанид өнгөрсөн сард энэ оны нэгдүгээр сарын 5-ны дотор хэтрүүлэн хашаалсан газраа чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч биелүүлээгүй тул нийслэлийн хөрөнгөөр хашааг нь албадан буулгасан байна. Энэ газрыг чөлөөлснөөр түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх шинэ зам тавих гэж байгаа юм. Тодруулбал, Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох буюу "Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавина. Дулааны улирал ирж замын ажил эхлэхээс өмнө Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс чөлөөлсөн талбайд шороо асгаж, газрыг тэгшлэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.