images

Хятадын компани 50 жил цэнэгээ барих цөмийн батерей бүтээж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-18


   Хятадын “Beijing Betavolt New Energy Technology” компани ямар ч засвар хийх, цэнэглэх шаардлагагүйгээр 50 жил цэнэгээ барих атомын энергийн батерей хөгжүүлж байна. Бүтээгдэхүүн туршилтын шатандаа яваа бөгөөд цаашид олноор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “Betavolt” компанийн энэ батерей 63 никель цөмийн изотоп, Хятадын анхны алмазан хагас дамжуулагчийн модультай атомын энергийн батерейн жижиг хувилбар юм. Тус компанийн эрдэмтдийн баг хоёр алмазан хагас дамжуулагч хувиргагчийн хооронд хоёр микрон зузаантай никель-63 изотоп байрлуулж, 10 микрон зузаантай өвөрмөц, нэг талстай алмазан хагас дамжуулагчийг бүтээжээ. Ингэснээр цацраг идэвхт эх үүсвэрийн задралын энерги нь цахилгаан гүйдэл болон хувирна. Тиймээс модулийг цуваа, зэрэгцээ хэлбэрээр холбож болох тул хүссэн бүтээгдэхүүндээ энэ батерейг ашиглаж болно. "Betavolt" компанийн мэдэгдсэнээр батерейг сансар, хиймэл оюун ухаан, эмнэлгийн тоног төхөөрөмж, микро цахилгаан механик систем, дэвшилтэт мэдрэгч, жижиг дрон, микро роботод ашиглавал урт хугацааны цахилгаан хангамжийн хэрэгцээг нь хангаж чадах гэнэ. Батерей "BV100" нэртэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн анхны бөөнөөр үйлдвэрлэх боломжтой цөмийн батерей болох ажээ. Энэ батерей 15х15х5 мм буюу зоосноос ч жижиг хэмжээтэй, 100 микроватт чадал, гурван вольтын хүчдэлтэй. Мөн тус компани 2025 онд 1 ваттын чадалтай батерей гаргахаар төлөвлөж байна. Цөмийн батерей нь хамгийн аюулгүйгээс гадна байгальд ээлтэй гэдгийг компаниас мэдээлжээ. Тодруулбал, тус батерей цоорсон ч, буудуулсан ч гал авалцаж, тэсэрч дэлбэрэхгүй. Мөн -60 хэмийн хүйтнээс 120 хэмийн дулаанд хэвийн ажиллах боломжтойгоос гадна цацраг идэвх огт ялгаруулахгүй гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Gan

    Woow

    2024-01-21

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.