“Мөнх өв” брэнд “Shangri-La” төвд шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа
Чихэнд чимэгтэй
2024-01-17
“Мөнх өв” брэнд “Shangri-La” худалдааны төвийн нэг давхарт анхны үзүүлэнгээ өнөөдөр дэлгэлээ. Монголын өв соёлын үнэт зүйлийг шингээсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой тус компани бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд анх удаа бодитоор танилцуулан худалдаалж эхэлж байгаа нь энэ юм. 42 хувийн ясны нунтгийн орцтой төрөл бүрийн хэмжээ бүхий гангар шаазан аяга, тавагны иж бүрдлүүдийнхээ эхний ээлжийг үзүүлэнд дэлгэсэн байна. Эх орныхоо байгалийн үзэмжийг монгол зургийн аргаар дүрслэн орчин үеийн загварын чиг хандлагад нийцүүлэн хээлсэн гоёмсог бүтээгдэхүүнүүдийн хээг шаазан дээр цэвэр алт болон платинумаар буулгажээ. Ирэх сарын 9 буюу битүүний өдөр хүртэл гаргах үзүүлэндээ тус брэнд алтан хээ бүхий “Тал нутаг”, платинум хээтэй “Сав шим” иж бүрдлээ дэлгэсэн байна. Иж бүрдлүүд дотроо цайны, хоолны гэсэн хоёр төрөл бөгөөд тус бүрдээ дөрөв болон зургаан хүний багцтай. Хятадын гангар шаазангийн хамгийн алдартай үйлдвэрт бүтээсэн эдгээр эдлэл ердийн шаазангийн агуулдаг кадмий, хар тугалга зэргийг агуулаагүй, олон улсын стандартуудад бүрэн нийцсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Шаазан эдлэлийн зэрэгцээ тус брэнд хоолны ширээний дагалдах хэрэгслүүд гаргасан бөгөөд ширээний гол, амны алчуур, алчуурны бөгж, аяга тавагны суурь зэрэг хэрэгслүүдийн дизайны бүх элементэд монгол хээ хуар, үндэсний дүрслэлийн өвөрмөц онцлогийг уран чадварлагаар шингээсэн нь анхаарал татаж байлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.