images

Шинжааны Алтайд өвлийн спортын наадам анх удаа болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-17


   Шинжааны Алтайд Алтайн уулсын өвлийн анхдугаар спортын наадам эхэллээ. Өнгөрөгч даваа гарагт энэ наадамд Алтайн уулсыг тойрсон Монгол, Казахстан, Орос, Хятад улсын 155 тамирчин оролцож байгааг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тамирчид үндсэн долоон спортын төрлийн 37 уралдаанд оролцох юм байна. Үүнд, шорт трэк, цана, уулын цана, тэшүүр, уран гулгалт багтжээ. Энэ наадам Торгоны замын орнуудын өвлийн аялал жуулчлал, спортыг хамтран хөгжүүлэх зорилготой аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.