Монголын гадаад худалдааны эргэлт 3.1 тэрбум доллароор нэмэгджээ
Чихэнд чимэгтэй
2024-01-17
Монголын экспорт, импортын нийлбэр буюу гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 24.4 тэрбум долларт хүрч, өмнөх оныхоос 3.1 тэрбум доллароор өсжээ. Харин экспорт, импортын зөрүү буюу гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум доллар болов. Гадаадаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээс гадаадад нийлүүлсэн нь давж эерэг дүн гарсан бөгөөд нийт экспортын бүтээгдэхүүний 90 хувь нь уул уурхайнх байлаа. Харин нийт бүтээгдэхүүний 98.8 хувийг гадаад валютаар худалдсан байна. Үүнээс америк доллароор хийсэн худалдаа 2022 оныхоос 20.3 хувиар өсөж 2.5 тэрбум болжээ. Мөн манай улс өнгөрсөн онд дэлхийн 163 оронтой худалдаа хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.