images

2024 оны олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд найман монгол шүүгч ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-17


 2024 оны олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд ажиллах монгол шүүгчид өнөөдөр үнэмлэх, тэмдгээ гардан авлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) энэ сарын 11-нд 211 гишүүн орны хөлбөмбөгийн холбооноос олон улсын тэмцээнүүдэд ажиллах шүүгчдийн нэрсийг танилцуулсны дотор Монголын найман шүүгч багтсан юм. Тухайлбал, талбайн эмэгтэй шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, Э.Нямсайхан, Г.Нарангэрэл болон туслах шүүгчээр Э.Галбадрах, Г.Сүх-Эрдэнэ, Б.Логьшир, Н.Оргил, Ө.Батцэцэг нар уг жагсаалтад багтсан байна. Үүнээс талбайн шүүгчээр Г.Нарангэрэл, туслах шүүгчээр Б.Логьшир, Н.Оргил нар анх удаа ажиллахаар болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.