Энэ жил Дорнод, Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн эвдэрсэн замуудыг засна
Чихэнд чимэгтэй
2024-01-17
Зам, тээврийн салбарт энэ онд 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг салбарын сайд орон нутгийн удирдлагуудтай цахим уулзалт хийх үеэрээ танилцууллаа. Сайд С.Бямбацогтын хэлснээр улсын хэмжээнд 2.4 их наяд төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Монгол улсын төсөвт сүүлийн гучин жилд тусгаагүй томоохон хөрөнгө оруулалт ажээ. Эдгээр ажлын нэлээд хэсгийг авто замын салбарт хэрэгжүүлэх төслүүд эзэлж байна. Тухайлбал, Ховд аймгийг Увстай, Говь-Алтайг Завхантай, Мандалговийг Чойртой хатуу хучилттай замаар холбохоор болжээ. Үүнээс гадна 650 орчим км замыг шинэчлэн их засвар хийхээр төлөвлөсний дотор Дорнод, Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн эвдэрсэн замуудыг засварлах аж. Одоогоор манай улсад 21 аймгийн 100 орчим сум хатуу хучилттай замаар холбогдоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.