Автобусны буудлын мэдээллийн самбар дээрх чиглэлийн мэдээллийг өөрчилнө
Чихэнд чимэгтэй
2024-01-17
Нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлийг 74 болгон бууруулж байгаа тул автобусны буудлын мэдээллийн самбар дээрх чиглэлийн мэдээллийг өөрчлөх үүргийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр өглөө. Өнгөрсөн онд ашиглах хугацаа нь дууссан 403 нийтийн тээврийн автобусыг энэ онд үйлчилгээнд явуулахаа болих бөгөөд Хятадын “Yutong Bus” компаниас 600 автобус авч байгаа билээ. Үүнээс одоогоор 135 нь Улаанбаатарт ирж, үйлчилгээнд явж эхлээд байна. Шинээр ирэх автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” компанитай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах тухай гэрээ” байгуулан ашиглана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.