Төв аймаг: Өвөлжилт хүндэрсэн сумдад цэргүүд 14 дэх өдрөө өвс хүргэлээ
Чихэнд чимэгтэй
2024-01-17
Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн сумдад 14 дэх өдрөө ажиллаж байгаа талаар ЗХЖШГ-аас өнөөдөр өглөө мэдээллээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 016, 326 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Эрдэнэсант суманд, 120 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Лүн суманд тус тус ажиллаж байна. Цэргүүд цасанд боогдсон зам давааг нээх, малчин өрхүүдийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг зургаан машинтай тасралтгүй гүйцэтгэж байгаа ажээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэж, орон нутгийн тээвэрчдэд зам гаргаж өгч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг гурван ангийн ахлагчийн удирдлага дор ажиллан малчдад тусалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.