images

Ламын гэгээний улаан тэмээг шинэ үүлдрээр батлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-17


   Манай оронд Ламын гэгээний улаан гэгддэг тэмээг 2017 оноос хойш ноос, сүү, махны чиглэлээр Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумдад үржүүлж байгаа билээ. Тэгвэл тус үүлдрийг өнгөрөгч даваа гарагт болсон ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар шинэ үүлдэр хэмээн баталлаа. Учир нь Ламын гэгээний улаан тэмээ говь болон тал хээрийн бүс нутагт тохиромжтой, монгол тэмээ болон бусад үүлдрийн тэмээнээс мах, сүү болон ноосны гарц илүү юм. Түүнчлэн сайдын зөвлөлийн хурлаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй Цагаан-Овоогийн хар ямааг шинэ омгоор баталжээ. Энэ ямаа нь тухайн орон нутгийн онцлог, уламжлалт маллагааны арга барилд зохицсон, ашиг шим сайтай, ноолуурын чиглэлийн ямаа юм. Мөн бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг, ноолуур нь хавар эрт хөөрдгөөс гадна цайвар өнгийн уртлаг, нарийн учраас зах зээлд илүү өндөр үнээр борлуулдаг ажээ. Сонирхуулахад, Баянхонгор аймаг нийт 3.7 сая тоо толгой мал тоолуулснаараа улсын хэмжээнд есдүгээрт, 45.5 мянган тэмээгээр гуравдугаар байрт орж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.