images

Хятадын уран зураг, уран бичлэгийн тэмцээнээс гурван монгол хүүхэд шагнал хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-16


   Хятад ханзыг уран бичих, Хятад орны тухай уран зураг зурах 16 дахь удаагийн “Хятадын гүүр, хятад хэлний мэдлэг” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Зургаан сарын хугацаанд 86 орны 1084 хүүхэд уран зураг, уран бичлэгийн нийт 1146 бүтээл илгээснээс ангилал тус бүрд "Хамгийн ур чадвартай", "Хамгийн бүтээлч", "Хамгийн үзэмжтэй" зэрэг зургаан төрөлд гурав гурван шилдэг оролцогч шалгаруулж, тус бүрээс нь шилдгийн шилдэг нэг хүүхдийг шалгаруулжээ. Улмаар уран зургийн ангилалд шагнал хүртсэн 19 хүүхдийн нэг нь, уран бичлэгийн ангилалд шагнал хүртсэн мөн тооны хүүхдийн хоёр нь монгол болов. Тодруулбал, уран зургийн ангилалд "Путонхуа" сургуулийн 10а ангийн сурагч Ганбатын Оюутцэцэн "Бидний ирээдүй" бүтээлээрээ “Хамгийн бүтээлч” шагнал хүртлээ. Харин хятад ханзаар уран бичсэн Солонгын Өнөрхишиг, Хатанбаатарын Болорцэцэг нар "Сошиал медиа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн” шагналын эзэн болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.