Монголын ипотекийн корпораци 225 сая ам.долларын бонд арилжаалав
Чихэнд чимэгтэй
2024-01-16
"Монголын ипотекийн корпораци" 225 сая ам.долларын “Хулан” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Нийт бондын 80.37 хувийг 2021 онд олон улсын зах зээлд гаргасан бондын эзэмшигчид эзэлж байгаа ба нийт дүн нь 170.431.000 ам.доллар аж. Харин үлдэгдэл 52.515.000 ам.долларын бондыг МИК компани "Deutsche Bank AG" болон "Korea Investment & Securities Asia Limited" компаниудтай хамтран гаргажээ. Энэ удаагийн бондын хэлцэл нь ойрын хугацаанд Монгол улсын валютын нөөцөөс гадагш чиглэх мөнгөн урсгалыг сааруулсан гэж шинжээчид үзэж байна. Мөн бондын хэлцэлд дотоодын зөвлөхөөр "TDB Securities SC" компани ажиллажээ. Энэ нь МИК компани олон улсын хөрөнгийн зах зээлд гурав дахь удаагаа бонд гаргасан явдал боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.