images

Давос: Монголчууд "ТiкТок"-оос илүү их орлого олох боломжтой юу?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-16


    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-19-ний өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарын Давос хотод очоод байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Соёлын сайд Ч.Номин энэ үеэр дэлхий дахинаа 1.7 тэрбум хэрэглэгчтэй "ТiкТок" платформыг эзэмшигч "ByteDance" компанийн Олон нийттэй харилцах бодлого хариуцсан дэд захирал Хелена Лерштэй уулзжээ. Уулзалтаар уг платформоос монгол контент бүтээгчдийн орлого олох боломж болон тус компанийн салбарыг албан ёсоор Монголд нээх талаар санал солилцсон байна. Ингэснээр манай улсын контент бүтээгчид дэлхийн зах зээлээс илүү их орлого олох боломж бүрдэх гэнэ. Мөн талууд "ТiкТок"-ын олон улсын контент бүтээгчдийг Монголд урьж, чуулга уулзалт зохион байгуулах асуудлыг ярилцжээ. Соёлын сайд Ч.Номин уулзалтын төгсгөлд Х.Лершийг Монголд ирэхийг урьсан байна.  

Гэрэл зургийг: Соёлын яам.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.