Дэлхийн хамгийн баян таван хүний хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин өсчээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-16
Ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг олон улсын “Oxfam” байгууллагын 2024 оны тайлан даваа гарагт гарлаа. Тус тайланд дурдсанаар 2020 оноос хойш дэлхийн хамгийн баян таван хүн болох Илон Маск, Бернар Арно, Жэфф Безос, Ларри Эллисон, Уоррен Баффетт нарын хөрөнгө хоёр дахин өсөж 405 тэрбумаас 869 тэрбум доллар болжээ. Мөн дэлхийн арван том компанийн долоогийнх нь гүйцэтгэх захирал, гол хувьцаа эзэмшигчид бүгд тэрбумтан байдаг аж. Үүний зэрэгцээ, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хувь нь хувьцаа, бонд гэх зэрэг дэлхийн санхүүгийн хөрөнгийн 43 хувийг эзэмшдэг байна. Хэрэв энэ янзаараа цөөн хэдэн баячуудын хөрөнгө чинээ ихэссээр байвал арван жилийн дотор дэлхийн анхны их наяд долларын хөрөнгөтөн төрж, ядуурал 229 жилийн дараа арилах магадлалтай гэнэ. Мөн дэлхийн хамгийн том 148 компанийн цэвэр ашиг 2023 оны зургадугаар сард 2018-2021 оны дундаж ашгаасаа 52 хувиар нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.