Хятадад “Apple” компанийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд хямдарлаа
Анд нөхдийн мэдээ
2024-01-16
“Apple” компани Хятадын зах зээл дэх “iPhone 15”-аас “iPhone 15 Pro Max” хүртэлх шинэ гар утасныхаа бүх загварыг энэ сарын 18-21-ны өдрүүдэд 500 юань буюу 70 доллароор хямдруулахаар боллоо. Мөн “Mac” компьютер, “iPad” ч энэ хямдралд хамаарна. Шинжээчдийн үзэж байгаагаар нэгдүгээр сарын 7-ны байдлаар тус компанийн борлуулалт 2023 оны эхний долоо хоногтой харьцуулахад 30 хувиар буурсан байна. Мөн Хятадад өнгөрсөн онд борлуулалт нь өмнөх оноос гурван хувиар буурчээ. “Xiaomi”, “Huawei” зэрэг Хятадын дотоодын өрсөлдөгчийн өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийн улмаас ийнхүү борлуулалт нь буурч байгаа тул “Apple” компани "Tesla"-гийн нэгэн адилаар үнэ бууруулах арга хэмжээ авч байгаа нь энэ ажээ. Яг энэ удаагийнх шиг төв компанийн зүгээс бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах арга хэмжээ авах нь зах зээлд ховор тохиолддог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.