images

Дархан-Уул: Ахмадын хоккейн улсын аваргууд тодорлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-15


   50-иас дээш насныхны шайбтай хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотын "Найрамдал" мөсөн талбайд хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд зургаан багийн нийт 100 гаруй ахмад тамирчин өрсөлдсөнөөс гурван баг нь Дархан-Уул аймгийнх байжээ. Тэмцээний дүнгээр тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Бугант" баг шалгарсан бол дэд байранд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Шарын гол" баг, гуравдугаар байранд Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын "Дархан эрчим" багууд тус тус шалгарчээ. Хоккейн спортыг хөгжүүлэх, ахмад тамирчдын тоглолтын ур чадвар, арга техникийг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх зорилготой энэ тэмцээнийг Монголын хоккейн холбоо, Дархан-Уул аймгийн хоккейн холбоо, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.