“Microsoft” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов
Анд нөхдийн мэдээ
2024-01-15
“Microsoft” компани өнгөрөгч баасан гарагт “Apple” компанийн зэх зээлийн үнэлгээг давж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Тус компанийн хувьцааны үнэ долоо хоногийн дотор гурван хувиар өсөж компанийн нийт үнэлгээ 2.89 их наяд доллар болсон бол “Apple” компанийнх гурван хувиар унаж 2.87 их наяд доллар болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар үүнд “Microsoft” компанийн "OpenAI" хиймэл оюун ухаан чухал нөлөө үзүүлж байгаа аж. Харин “Apple” компанийн хувьд зах зээлийн үнэлгээ нь өнгөрсөн оны зургаадугаар сард 2.89 их наяд доллар болж байсан бол 12 дугаар сарын 14-нд оргилдоо хүрч 3.081 их наяд болсон ч хувьцааны ханш нь эргээд унажээ. Анх 2022 оны нэгдүгээр сард "Apple" компанийн зах зээлийн үнэлгээ бараг гурван их наяд доллар болсноор ийм үнэд хүрсэн АНУ-ын анхны компани болж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.