Малайзад болсон олон улсын загвар өмсөгчдийн тэмцээнд монголчууд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-01-15
Малайзын Куала Лумпур хотноо энэ сарын 10-14-ний өдрүүдэд болсон “I’am Model Search International” тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид түрүүлж, топ модель Д.Болормаагийн “Монгол модель” агентлаг шилдэг загварын агентлаг боллоо. Хоёр дахь жилдээ болсон тус тэмцээнд 20 орны 70 гаруй модель балчир, бага, өсвөр нас, насанд хүрэгчдийн, Plus size гэсэн таван ангилалд өрсөлдсөн юм. Ийнхүү насанд хүрсэн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Э.Ерөөлтбилэг ангилалдаа түрүүлж, улмаар тэмцээний шилдгийн шилдэг болсон байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мишээл түрүүлжээ. Тус тэмцээн 2020-2022 онд Малайз улсад дотоодын хэмжээнд болж байгаад өнгөрөгч оноос олон улсын тэмцээн болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.