images

Индонез: Монголын морьт харваачид хоёр төрөлд тэргүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-15


   Индонез улсад болж өчигдөр өндөрлөсөн олон улсын “Indonesia cup” морьт харвааны тэмцээний өсвөрийн харваачдын төрөлд Монголын тамирчин Мэргэн дэд байр эзэллээ. Тэрбээр Унгар харвааны төрөлд түрүүлж, Цуваа байны төрөлд тав, Газрын хурдан харваанд гуравдугаар байр эзэлснээр онооны нийлбэрээр тэргүүлсэн байна. Мөн эмэгтэй харваачдаас Өвөрхангай аймгийн харьяат, “Намнаа” академийн тамирчин Г.Гүнбилэг дэд байранд шалгарчээ. Тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Индонез, Сингапур, Хятад зэрэг зургаан орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.