images

Монгол улс АНУ-аас өндөр хүчин чадалтай зүтгүүр авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-15


 "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор" төслийн хүрээнд манай улс анх удаа АНУ-ын “Progress Rail A Ceterpillar” компаниас гол замын өндөр хүчин чадалтай 16 зүтгүүр авахаар болсон билээ. Тэгвэл эхний ээлжийн хоёр зүтгүүрийг Номхон далайгаар тээвэрлэн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомт, улмаар Замын-Үүдээр дамжуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд авчрахаар болжээ. Мөн 5000 тонн жинтэй галт тэргийг татах 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай хоёрдугаар ээлжийн дөрвөн зүтгүүрийг АНУ-ын зүүн эргийн Моорхэд боомтоос ачуулсан байна. Ашиглалтын зардал, засвар үйлчилгээ багатай эдгээр зүтгүүр гуравдугаар сарын сүүлээр Монгол улсын хилээр орж ирнэ. Ингэснээр Монгол улсад зүтгүүрийн парк өргөжиж, тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг Зам тээврийн яамнаас мэдээллээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.