images

Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй шүүгч ажлаа хүлээлгэн өгчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-15


   Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй шүүгч Л.Болормаа энэ жилийн УАШТ-ий сүүлийн барилдаануудыг шүүгээд ажлаа хүлээлгэн өгсөн талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Тэрбээр 19 настайгаасаа энэ спортод хөл тавьж тамирчны гэр бүл, багш дасгалжуулагч, шүүгчийн ажлыг нийт 42 жил хийсэн байна. Энэ удаагийн тэмцээн 1998 оноос хойшх түүний шүүгчээр ажилласан 27 дахь УАШТ болжээ. Зодог тайлах үеэрээ Л.Болормаа өөрийг нь шүүгчийн эрдэмд сургасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, УАШТ-ий гурван жингийн аваргад тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулан өгчээ. Тухайлбал, 57 кг жингийн аварга Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг жингийн аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-ын аварга Б.Хулан нарт мөнгөн шагнал гардуулсан юм. Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт анхны эмэгтэй бөх Ц.Энхжаргал, залуу шүүгч Г.Энхжин нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардуулжээ. Энэ жилийн УАШТ-ийг 39 шүүгч шүүсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.