Мах бэлтгэгч ААН-үүд хонь худалдан авч байна
Чихэнд чимэгтэй
2024-01-12
Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл малчдаас амьд хонь худалдан авах ажлыг орон даяар зохион байгуулж байна. Тус ААН-үүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тодорхой хуваарийн дагуу ажиллаж байгаа ажээ. Одоогоор 120 мянган тонн хонины махыг агуулахад хадгалах боломжтой гэнэ. Харин малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортлох юм байна. Тиймээс малчид орон нутаг дахь Онцгой байдлын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэртэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтой. Мөн зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” компанийн 85002550 дугаар утсаар холбогдон мэдээлэл авах ажээ. Сонирхуулахад, манай улсын махны экспорт 2023 онд түүхэн дээд амжилт тогтоон 80.4 мянган тоннд хүрсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.