images

Өмнөговь: Нэг ботгонд 5 мянган төгрөгийн урамшуулал олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-12


   Өмнөговь аймаг 2023 онд 15 сумынхаа 2632 малчин өрхөд ботго бойжуулсны мөнгөн урамшуулал олгожээ. Ингэхдээ нийт 27 мянган ботго тоолуулсан малчдад урамшуулал олгоход орон нутгийн төсвөөс 135 сая төгрөгийг зарцуулсан байна. Харин 2022 онд 2330 өрхийн 19552 ботгонд 97 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Энэ нь нэг ботгонд таван мянган төгрөгийн урамшуулал ногдож буй дүн юм. Тус аймаг энэхүү мөнгөн урамшуулал олгох тухай Засаг даргын А/315 тоот захирамжийг 2021 онд баталж байжээ. Улмаар 2020 онд аймгийн хэмжээнд ботго бойжуулсан 2723 малчдад урамшуулал олгосон байна. Ингэснээр тэмээн сүргийн тоо толгой өсөх, ашиг шим, үр өгөөж нь нэмэгдэх, малчдын орлого дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн үзжээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.