Сонсголын бэрхшээлтэй иргэдэд туслах төв ажиллаж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-01-10
Манай улсад 8700 сонсголын бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдгээр иргэдийн хувьд төрийн үйлчилгээг цахим болон дуудлага хэлбэрээр авах боломж хомс байдаг билээ. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төвийн duudlaga.mn сайтад сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан видео дуудлагын үйлчилгээг үзүүлж эхэллээ. Иргэдийн дуудлага хүлээн авах утас нь 18000724 бөгөөд duudlaga.mn сайтаар дамжуулан уг дугаарт шууд холбогдох юм байна. Мөн дохионы хэлмэрч, орчуулагчдыг сонгон шалгаруулан ажиллуулж Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, халамж, хөгжлийн бэрхшээл зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.