Манай улс анх удаа цас мөсний олон улсын наадам зохион байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-01-10
Манай улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд анх удаа "Мазаалай" цас мөсний олон улсын наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 14-нээс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд болох тус наадамд зориулан 4000 м/кв талбайд мөсөн гулгалтын талбай, 50 метр урттай болон 12 метр өргөн, 22 метр урт мөсөн гулсуур байрлуулна. Мөн эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөр баримал, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал энэ наадмын гол үзмэр байх ажээ. Наадмын үеэр тайз дэлгэц, задгай театруудад соёл урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.