images

Европ дахь монголчуудын Сар шинийн барилдаан энэ сарын 27-нд эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-10


   Европ дахь монголчуудын Цагаан сарын үндэсний бөхийн барилдаан энэ сарын 27-28-ны өдрүүдэд Швейцар улсын Женев хотноо болно. Үндсэн барилдаанд 64 бөх оролцох бөгөөд түрүү бөх 1000 франк, үзүүрлэсэн бөх 800 франк, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 600 франкийн шагналтай. Мөн энэ өдрүүдэд багийн болон хүүхдийн барилдаан явагдана. Тус арга хэмжээг Монголын Үндэсний бөхийн холбоо, тус холбооны Европ дахь салбар, Швейцарын холбооны улсад суугаа манай Элчин сайдын яам хамтран зохион байгуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.