images

Айлын хулгана шөнийн цагаар ширээ цэвэрлэдэг байжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-09


   Ажлын ширээн дээрээ сул үлдээсэн үйсэн бөглөө, хувцасны хавчаар, самар, эрэг боолт зэргийг хэн нэгэн хайрцагт нь буцаан хийж цэгцлээд байгааг анзаарсан 75 настай эр ширээн дээрээ шөнийн камер суулгаж нууц цэвэрлэгчийг олж мэджээ. Өмнө нь шууданч хийдэг байсан, зэрлэг амьтны гэрэл зураг дарах сонирхолтой Родни Холбрүкийн шөнийн камерт, ширээн дээрх зүйлсийг амандаа уйгагүй зууж аваачин саванд хийж буй хулганын дүрс буусан байв. Тэрбээр энэ тухай “Надад одоо дэл сул юмаа цэгцлэх шаардлага байхгүй. Хайрцагт нь хийлгүй орхиход өглөө гэхэд байсан байранд нь буцаагаад тавьчихна” хэмээн ярьжээ. Түүний хэлснээр “цэвэрлэгч” хулгана ширээн дээрхийг нь хоёр сарын турш цэгцэлж байгаа гэнэ. Иймд Р.Холбрүк янз бүрийн зүйл ширээн дээрээ үлдээн, хулгана өргөж даах эсэхийг туршжээ. Түүний олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгт хулгана соруул, хадаас, боолт, хувцасны хавчаар зэргийг зөөн жижиг хуванцар хайрцагт хийж буй нь харагдана. Мөн тэрбээр BBC телевизэд хулгана хайрцагт хийсэн самраа нуухын тулд дээрээс нь юм хийдэг байх хэмээн бодож байгаагаа ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.