Энтони Блинкен Израильд очлоо
Анд нөхдийн мэдээ
2024-01-09
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 4-11-нд Ойрх Дорнодын орнуудаар айлчилж байна. Тэрбээр Турк, Грек, Йордан, Катар, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Израиль, Баруун эрэг, Египет гэсэн маршрутаар айлчлалаа эхлүүлсэн бөгөөд ням гарагт Катарын эмиртэй уулзсан юм. Харин даваа гарагт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухамед бин Салмантай уулзаж, шөнийн нислэг нь оройтон Израильд өнөөдөр буужээ. Израиль-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш гурван сарын дотор Э.Блинкен Ойрх Дорнодын орнуудад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм. Түүний айлчлалын зорилго нь дайны хөлөөс энгийн иргэдийг хамгаалах, дайн дуусахад Газын зурвасын засаглал, сэргээн босголтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөг тохиролцох явдал юм. Айлчлалын үр дүнд АНУ-ын энэ төлөвлөгөөг Турк, Саудын Араб, Йордан, Катар, Арабын нэгдсэн Эмират улсууд дэмжсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.