Монгол хүний дундаж нас 30 жилийн хугацаанд 8-аар нэмэгджээ
Чихэнд чимэгтэй
2024-01-09
Манай улс анх 1992 онд улсынхаа хүн амын дундаж наслалтыг 62.77 жил хэмээн тогтоож байжээ. Тэгвэл энэ тоо 2022 он хүртэлх 30 жилийн хугацаанд 8.53 жилээр нэмэгдсэн байна. Дундаж наслалт 2015 онд 69.9 байсан бол 2022 онд 71.3 болж, 1.4 жилээр нэмэгджээ. Судалгаагаар сүүлийн 30 жилд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.7-оос 67.3, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 76.7 болж нэмэгдсэн байна. Харин 2022 оны байдлаарх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.