Монголчууд Грект Олимп судлалаар мастер хамгаалж болно
Чихэнд чимэгтэй
2024-01-09
Олимпын өлгий нутаг Грекийн Пелопоннесийн их сургуульд мастерын зэрэг олгох сургалтын бүртгэл зарлагджээ. Тодруулбал, олон улсын Олимпын академийн дэмжлэгтэйгээр 2024-2025 оны хичээлийн жилд “Олимп судлал", "Олимпын боловсрол", "Олимпын үйл ажиллагааг зохион байгуулах болон менежмент” зэрэг сэдвээрх сургалт энэ оны 9 дүгээр сард эхлэх гэж байна. Иймд суралцах хүсэлтэй, шаардлага хангасан хүмүүс холбогдох материалаа журмын дагуу дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүргүүлэх боломжтой талаар МҮОХ-ноос мэдээллээ. Энэхүү сургалтад сонгогдсон 11 суралцагч Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс сургалтын төлбөрийн дэмжлэг, Олон улсын Олимпын академиас холбогдох бусад зардлын дэмжлэг хүртэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.