images

Монгол инженерүүд Өмнөд Солонгосын агаарын хөлөгт үзлэг хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-09


   Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар Өмнөд Солонгосын “Korean Airlines” компанийн В737-900 агаарын хөлөгт техник үйлчилгээ үзүүлэхээр болсон талаар ЗТХЯ-аас мэдээллээ. Тус компанийн инженер техникийн ажилтнууд 18 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын онгоцонд нийт 906 нэр төрлийн техник үйлчилгээ хийх гэнэ. Монгол инженерүүд үүнээс өмнө “Eastar Jet”, “T-way Air” зэрэг Өмнөд Солонгосын компанийн онгоцнуудад хүнд, хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай ажээ. Түүнчлэн 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2022 оны байдлаар Орос, Вьетнам, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг гадаадын нисэхийн компаниудын 100 онгоцонд техник үйлчилгээг үзүүлээд байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт 40 гаруй хүн ажилладаг ажээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.