Говь-Алтай: НҮБ-ын төлөөлөгч бэлгэнд авсан тэмээндээ Жонни гэдэг нэр хайрлажээ
Чихэнд чимэгтэй
2024-01-09
Говь-Алтай аймагт зочилсон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланд өчигдөр нутгийн иргэн тэмээ бэлэглэжээ. НҮБ-ын суурин төлөөлөгч тус аймагт ажлын айлчлал хийсэн бөгөөд Шарга сумын тэмээчин П.Түвшин тэмээн сүргээсээ бор тором зүслэн өгсөн нь энэ юм. Э.Комлан хариуд нь маш их талархаж байгаагаа илэрхийлээд уг тэмээнд Жонни хэмээх нэр хайрлажээ. Суурин төлөөлөгч үүнээс өмнө Засаг дарга О.Амгаланбаатартай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны асуудал болон цаашид хамтран ажиллах бусад боломжийн талаар санал солилцсон байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь 190 гаруй оронд хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хүүхэд хамгаалал, ус, ариун цэврийн байгууламж, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн бодлогын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж буй байгууллага юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.