Ноос ноолуурын салбарт таваас доошгүй жил ажилласан бол ЭЕШ өгөхгүйгээр их сургуульд элсэнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-08
Сүүлийн жилүүдэд экспортын голлох бүтээгдэхүүний нэг ноос, ноолуурын салбар хурдацтай хөгжиж хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчний эрэлт үүсээд буй. Тухайлбал, ноолуурын үйлдвэрлэлийн технологич, хими технологич, механик инженер, нэхэх сүлжих автомат машины программист зэрэг нарийн мэргэжлийн 250 гаруй ажлын байр байгааг ХХААХҮЯ-наас өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлсэн юм. Тэгвэл энэхүү эрэлтийг шийдвэрлэхээр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, олон улсын байгууллага, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдтэй хамтран шинээр элсэгч оюутнуудыг тэтгэлэгт хамруулах ажлыг сүүлийн 4-5 жил хэрэгжүүлж байгаа юм. Мөн үүнээс гадна Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжлүүдэд энэ сарын 15-ныг хүртэл хөнгөвчилсөн нөхцлөөр элсэлт авч эхэлжээ. Ингэхдээ элсэгчдэд тавигдах шаардлагыг дараах байдлаар хөнгөвчилсөн байна. Тухайлбал, ноос ноолуурын салбарт таваас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны ажилтан, алба хаагчид ЭЕШ өгөхгүйгээр их сургуульд элсэх боломжтой ажээ. Мөн аль нэг их дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн, техникийн боловсролын дипломтой иргэнийг ШУТИС бакалаврын хөтөлбөртөө шууд элсүүлэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.