images

Казахстан улс Энэтхэгийн номын сангаас “Монголын түүх” номыг хуулбарлаж авав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   Казахстаны үндэсний Ховор ном, гар бичмэлийн төв Энэтхэгийн Патна номын сангийн цуглуулгаас перс хэлээрх “Монголын түүх”, “Тарих-и-Абулхаир Хан” номын хуулбарыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд хүлээн авчээ. Тус улс 2017 онд эхлүүлсэн “Архив-2025” төслийн хүрээнд гар бичмэл, ховор номуудыг цуглуулж байгаа аж. Энэ төслөөр Казахын түүхэнд хамаарах мэдээллүүдийг дэлхий дахинаас цуглуулах, чухал баримтуудыг хуулбарлан авах өргөн боломж нээгдэж, улмаар өнгөрсөн онд Энэтхэгт ажилласан судалгааны баг нь улсынхаа түүхэнд хамаарах олон баримтыг нээн илрүүлжээ. Абулхаир хан нь 1710-1748 онд Казахын нүүдэлчин хоёр омгийг нэгтгэсэн Бага Жуз ханлигийн захирагч, Чингис хааны үр хойч юм. Бага Жузаас өмнө Их Жузыг Зүчийн удмынхан захирдаг байжээ. Абулхаир хан нь Зүүнгарын эсрэг тулаанд цэргийн жанжны хувьд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн Казахын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн аж. Учир нь, 1723-1729 оны Ойрад-Казахын дайнд тэрбээр стратегийн чухал үүрэг гүйцэтгэн ялалт байгуулж Казахын улс төрд нөлөө бүхий нэгэн болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.