"Баавгай болохсон" кино Швейцарын 27 хотын кино театрт гарна
Чихэнд чимэгтэй
2024-01-08
Найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон" уран сайхны кино энэ сарын 9-нөөс Швейцарын 27 хотын кино театрт гарах гэж байна. Монголоос анх удаа Каннын кино наадмын сүүлийн шатанд өрсөлдөж тусгай шагнал хүртсэн энэ кино Япон, АНУ, Франц, Өмнөд Солонгос зэрэг арваад улсын кино театрт гарч байгаа юм. Тэгвэл Швейцар дахь хамгийн эхний үзвэр Цюрих хотын “Arthouse Uto” кино театрын дэлгэцнээ нэгдүгээр сарын 9-ны 20 цагт гарна. Улмаар хоёрдугаар сарын 15-нд Солотурн, Мэирингэн, Хээрбругг хотын кино театруудад гараад буух ажээ. Канн, Йэрусалем, Карловы Вар, Бусан, Луганогийн кино наадамд өрсөлдсөн эл бүтээл 98 минут үргэлжилдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.