images

Волейболын дөрвөн тамирчин ОУХМ боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-08


   Монголын үндэсний волейболын дээд лигийн өчигдөр болсон бүх оддын тоглолтын үеэр дөрвөн тамирчинд Олон улсын хэмжээний мастер цол олгожээ. Тухайлбал, “Хасу мегастарс” багийн тамирчин З.Буянжаргал, “Хилчин” багийн тамирчин Г.Энхнаран, “Хөвсгөл эрчим” багийн тамирчин Л.Хосбаяр, Г.Хонгорзул нар клубтээ бусад тамирчдаа түүчээлсэн амжилтаараа уг цолыг хүртсэн байна. Мөн энэ өдөр спортын дэд мастер 13, спортын мастер цолыг 12 тамирчин тус тус хүртжээ. Өнөөдөр Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны найман багийн тоглолт "Steppe arena" ордонд 13 цагаас эхэлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.