images

Үндсэн хуулийн өдөрт зориулсан тэмцээнд 4864 шатарчин оролцжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-08


   Монгол улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан 12 дахь удаагийн шатар сонирхогчдын УАШТ орон даяар нээлттэй анхан болон хагас шигшээ, шигшээ гэсэн гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээний шигшээ тоглолт энэ бямба гарагт Төрийн ордны "Их Монгол" танхимд болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар болон Их мастер Ц.Батчулуун, Их мастер Б.Мөнгөнтуул нар хүндэтгэлийн өргийг нүүж, нээлтийг эхлүүлсэн байна. Тэмцээнд нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран өрсөлджээ. Ингээд эрэгтэйчүүдийн ангилалд Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх тэргүүн байр, Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан дэд байр, Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир гуравдугаар байранд тус тус шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг тэргүүн байр, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа дэд байр, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр гуравдугаар байранд тус тус шалгарсан юм. Сонирхуулахад, тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь 85 настай Ардын Их Хурлын депутат Д.Найдан болон 82 настай хүний их эмч С.Ёндонцоо, эмэгтэй тамирчдаас 63 настай С.Саран нар байсан бол хамгийн залуу нь 18 настай Б.Цогтбаяр, Г.Ганхүлэг, Н.Очирваань нар байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.