images

Түмэн тэмээний баяр ирэх сард болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-08


   Өмнөговь аймаг 1997 оноос хойш жил бүр Түмэн тэмээний баярыг орон нутагтаа зохион байгуулж иржээ. Дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргээ хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, нийтэд таниулах зорилготой уг баярыг энэ жил хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд хийнэ. Албаныхны мэдээлж буйгаар, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гуравдугаар сард зохион байгуулдаг байсан баярыг энэ жилээс хоёрдугаар сард хийж байхаар тогтжээ. Өнгөрсөн жилийн баярт Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчин, нийт 3000 гаруй зочин төлөөлөгч, аялагч, жуулчин оролцож байв. Баярын арга хэмжээний хүрээнд Атан тэмээний уралдаан, Буухиа тэмцээн, Гоё тэмээтэй Сайхан хос шалгаруулах уралдаан, Тайлаг тэмээний уралдаан, Торомны уралдаан болдог уламжлалтай. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.