images

Япон даяар хандивын аян өрнөж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   Газар хөдлөлтөд өртсөн Ишикава мужид туслахаар Япон даяар хандивын аян өрнөж, мужийн захиргаад бэлэн мөнгөөр хандив хүлээн авч эхэллээ. Мөн гамшигт өртсөн иргэдэд туслахын тулд албан ёсны данс нээн банкаар мөнгөн гуйвуулга хүлээн авах болсон байна. Энэ ажилд Японы сайн дурын төрийн бус байгууллага, хувийн компаниуд оройлон оролцож байгаа аж. Тухайлбал, “LINE Yahoo” зар сурталчилгааны пүүс вэбсайтаараа дамжуулан хандив цуглуулж эхэлсэнд пүрэв гарагийн байдлаар 7.7 сая доллар цуглажээ. Мөн төрийн бус байгууллагууд хандив цуглуулах болсон тул бусдын нэрийг барин хуурамчаар хандив цуглуулж буй хүмүүсээс болгоомжлон мэдээллийг нягтлахыг анхааруулжээ. Мөн хувь хүмүүс, гадаад орноос тус улсад тусламж илгээсээр байна. Тухайлбал, тус улсын бэйсболын алдартай тамирчин Оотани Шоохэй нэг сая доллар хандивласан юм. Гадаад орнуудаас өнгөрөгч баасан гарагт Тайвань улс 60 сая иен буюу 418 мянган доллар хандивлаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.