Баянгол дүүрэгт 6000 м/кв хоёр газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барина
Чихэнд чимэгтэй
2024-01-05
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ багатай, хүн амын нягтрал ихтэй дүүргүүдэд аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн газар чөлөөлүүлж сургууль, цэцэрлэг барих ажлыг НЗДТГ-аас зохион байгуулж байгаа билээ. Улмаар Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “My town” хотхоны зүүн талд байрлах 4000 м/кв талбайг чөлөөлж сургууль барихаар болов. Мөн тус дүүргийн 28 дугаар хорооны “Голден парк 2” хотхоны баруун талд байрлах 2000 м/кв талбайг чөлөөлж цэцэрлэг барина. Дээрх байршлуудад зөвшөөрөлгүй барьсан эмх цэгцгүй хашаа, хайсыг буулгах ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба удахгүй эхлүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.