Жүжигчин Глинис Жонс 100 насандаа таалал төгслөө
Анд нөхдийн мэдээ
2024-01-05
Их Британийн жүжигчин, “Мэри Поппинс” киноны Винифрэд Бэнксийн дүрд тоглосон Глинис Жонс АНУ-д амьдарч байгаад 100 насандаа өчигдөр таалал төгслөө. 1964 онд бүтсэн уг кино нь “Оскар”-ын таван шагнал хүртсэн түүхтэй. Харин театр, киноны жүжигчин Г.Жонс 1973 онд “A Little Night Music” мюзиклд тоглож “Send In The Clowns” дууг дуулан “Tony Awards” шагнал хүртэж байсан юм. Түүний аав, ээж мөн л жүжигчин байсан бол Г.Жонс 1948 онд анх лусын дагина Мирандагийн дүрийг бүтээжээ. Тэрбээр 1960 онд “The Sundowners” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг туслах эмэгтэй дүрд нэр дэвшсэн удаатай. Харин хамгийн сүүлд 1995 онд “While You Were Sleeping”, 1999 онд “Superstar” кинонд тогложээ. Түүнийг ирэх долоо хоногт Их Британид буй аав Мэрвин Жонсынх нь шарилын хажууд чандарлаж оршуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.