images

Өгий нуураас 811 гр алгана загас барьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-05


    Архангай аймгийн Өгий нууранд 2023 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд мөсний загасчлалын бооцоот тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээн нь ирэх гуравдугаар сард Монгол улсад болох Мөсний загасчлалын ДАШТ-ийг угтаж зохион байгуулагдаж буй бөгөөд 14 багийн нийт 80 гаруй загасчин өрсөлдсөн байна. Түүнчлэн тэмцээний секторуудын талбайг ДАШТ-ий жишгээр зохион байгуулж, ДАШТ-ий хянагч, шүүгчид ирж ажилласан байна. Тэмцээнд “Дон Пабло” багийн Ө.Ганзориг 811 гр алгана загас барьсанаар "Хамгийн том загас" шагналыг хүртжээ. Харин хувийн дүнгээр нэгдүгээр байрыг “Про 40” клубын Б.Мөнхтөр, хоёрдугаар байрыг "Хангай" клубын Б.Түвшинбаяр, гуравдугаар байрыг “Дархан” клубын Д.Амгалан нар тус тус эзэлсэн байна. Багийн дүнгээр тэргүүн байранд “Дархан” клуб, дэд байранд “Чоно” клуб, гуравдугаар байранд “Хөх тул" клуб шалгарлаа. Монголын загасчлалын спортын хороо, “Номадс фишинг” клуб уг тэмцээнийг хамтран зохион байгуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.