images

Япон: Нурангин дор 72 цаг болсон 80 настай эмэгтэйг аварлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-05


   Японы Ишикава мужид нэгдүгээр сарын 1-ний өдөр болсон газар хөдлөлтөөс 72 цагийн дараа Важима тосгон дахь гэрийнхээ нурангид дарагдсан 80 гаруй настай эмэгтэйг аврагчид олсон байна. Важима тосгоны иргэдийн ихэнх нь өндөр настайгаас гадна айл өрхүүдийн тал илүү хувь нь барилгын шинэ стандартад нийцүүлэн байшингаа засварлаагүй байжээ. Ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр өглөө аврагчид 150 хүнийг нурангин дороос олж аварсан бөгөөд аврах, эрэн хайх багийнхан бүх хүчин чадлаараа ажиллаж буйг мэдээлсэн юм. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас нас барагсад 84 болоод байна. Мөн олон мянган хүн эрчим хүч, цэвэр ус, интернэтийн холболтгүй байгаагаас гадна зам эвдэрч, хөрсний гулгалт үүссэний улмаас тусламж авч чадахгүй тусгаарлагдсан хүмүүс олон байгаа аж. Газар хөдлөлт болсон бүсэд 30 мянга гаруй хүн хоргодох байранд амьдарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.