Балба улс Энэтхэгт эрчим хүч нийлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-01-05
Балба улс Энэтхэг улсад 10 жилийн хугацаанд 10 мянган мВт эрчим хүч нийлүүлэх тухай хэлэлцээрт хоёр талын төлөөлөгчид өчигдөр гарын үсэг зурлаа. Өнгөрөгч оны есдүгээр сард Энэтхэг улс Засгийн газар хоорондын урт хугацааны эрчим хүчний худалдааны хэлэлцээрээр ийм хэмжээний эрчим хүч Балбаас худалдан авахаар болсноо зарласан юм. Мөн Энэтхэг улс өнгөрөгч 11 дүгээр сард газар хөдлөлт болсон Балбын Баруун Рукум, Жажаркот дүүргүүд дэх сэргээн босголтод зориулан 10 тэрбум рупигийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Түүнчлэн Балбын Шинжлэх ухаан, технологийн академи нь Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагын дэргэдэх "New Space India Limited" компанитай хамтран Балбын хиймэл дагуулыг хөөргөхөөр болов. Улмаар талууд сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны ойлголцын санамж бичиг байгуулснаар нийт дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.