Өвөр Монголд болох Хятадын өвлийн наадмын тасалбар худалдаанд гарлаа
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Хятадын 14 дэх удаагийн Өвлийн спортын наадам Өвөр Монголд ирэх хоёрдугаар сард болох гэж буй бөгөөд наадмын тасалбарын эхний багц өчигдөр худалдаанд гарлаа. Өсвөрийн шорт трэк, кёрлинг, тэшүүрийн уралдааны тасалбар бүхий цахим тасалбарын захиалга маргааш дуусах аж. Энэ уралдаанууд наадмын нээлтийг хийх Хөлөнбуйр хотын Мөсний спортын сургалтын төвд болох гэнэ. Тасалбарын үнэ нь 11 доллароос эхэлж буй бол хоёр дахь багц тасалбар нь өсвөрийн уран гулгалтынх байх бөгөөд ирэх бямба гарагаас нэгдүгээр сарын 15-ны хооронд худалдаанд гарах юм. 3700 тамирчин оролцож арван өдрийн турш өрсөлдөх тус наадам Хятадын түүхэн дэх хамгийн том өвлийн наадам болох ажээ. Мөн 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын дараа болж буй тус улсын хамгийн том өвлийн олон спортын наадам болох гэнэ. Түүнчлэн Хөлөнбуйр хотод саяхан болсон 20 дахь удаагийн Цас мөсний наадам Орос, Монгол, Малайзаас хэдэн арван мянган жуулчин татсан тул энэ удаагийн спортын наадам мөн жуулчдыг татаж Өвөр Монголын спортын болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж үзэж байгаа аж. Тиймээс спортын наадмын үеэр олон төрлийн цас мөсний арга хэмжээ зохион байгуулах юм байна. Хөлөнбуйрт цасны марафон, өвлийн загасчлал зэрэг 161 төрлийн соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа байдгийн дээр энэ удаа өвлийн аяллын 10 маршрут шинээр бий болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.