images

АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь онгоцыг энэ улиралд хүлээн авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-04


   Монгол АНУ-ын хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж өнгөрсөн онд бүрдэж МИАТ компани хоёр ширхэг 787-9 Dreamliner онгоцыг урт хугацааны түрээсийн гэрээгээр ашиглахаар болсон билээ. Энэ хүрээнд тус компани эхний агаарын хөлгөө өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан бол хоёр дахь онгоцоо энэ улиралд багтаан хүлээж авахаар төлөвлөсөн байна. Эхний хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж буй бөгөөд энэ оноос АНУ цаашлаад Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэнэ хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэж нар “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, шууд нислэг үйлдэх хамтын ажиллагааг баталгаажуулсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.